Ихэнх голуудын усны түвшин их байна
2020 оны наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дундаж түвшинг 30-140 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж, Онон, Хэрлэн, Увс нуурын савын Хархираа, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см тус тус давсан байдалтай нэлээд элбэг устай байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг аадар бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.