Л.Оюун-Эрдэнэ: Сайд нар томилгоо хийхгүй
Шинэ Засгийн газар бүрдэж, сайд нарыг томилохтой зэрэгцээд төрийн албанд халаа, сэлгээ явагддаг. Тэгвэл У.Хүрэлсүхийн тэргүүлсэн шинэ Засгийн газар сайд нараа томилоод багагүй хугацааг үдлээ.
Энэ хугацаанд төрийн албанд халаа, сэлгээ явуулсан эсэх асуудалд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2020.08.24/ тайлбар өглөө.
Тэрбээр "Бусад улсад бол Хүний нөөцийн яам томилгоо хийдэг юм билээ. Манайхаар бол Төрийн албаны зөвлөл. Сайд нар томилгоо хийхгүй. Харин манай яаманд ийм ажлын байр байна гэж захиалга өгөнгүүт Төрийн албаны зөвлөлөөс хоёр хүний сонголттой өгдөг. Ингэснээр хардалт үгүй болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр яригдаад явж байна. Түүн дотор тусгагдаад явах байх" гэх мэдээллийг өгчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.