Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг зочид буудлуудад тусгаарлана

Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг зочид буудлуудад тусгаарлана

УОК-ын шийдвэрээр энэ сард 17 удаа тусгай үүргийн нислэг үйлдэн гадаадын улс, орнуудаас иргэдээ татан авахаар болсон. Үүний дагуу өнөө өглөө Япон улсыг зорин ниссэн тусгай үүргийн нислэгийг оруулан тооцвол 13 удаагийн нислэг үйлдээд байгаа юм.

Түүнчлэн энэ сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар, 27-нд Сидней-Улаанбаатар, 30-нд Нурсултан-Улаанбаатар, 31-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүд хийгдэнэ.

Эдгээр тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг дараахь зочид буудал, амралтын газруудад тусгаарлах хуваарь гарсныг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Тухайлбал, энэ сарын 27-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэх иргэд хуваарийн дагуу “Мичид”, “Намуун”, “Тайж”, “Монголика” зочид буудлуудад,

27-ны Сидней-Улаанбаатарын нислэгийн зорчигчид “Зүчи”, “Дрийм” зочид буудлууд болон “Сэлбэ” амралтын газар,

30-ны Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэгсэд “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газар,  

31-ний Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд “Кентавр”, “Корпорейт” зочид буудал, “Энхсаран” амралтын газарт тусгаарлагдана.

Мөн өмнөх тусгаарлалтаас суларсан байруудад л дарааллын дагуу дараагийн тусгай үүргийн нислэгийн зорчигчдыг хүлээн авдаг учир “Энэ зочид буудалд тусгаарлагдахгүй, өөр газар байрлана” гэх боломжгүйг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Бавария” зургаа дахь удаагаа Аваргуудын лигийн ялагч болжээ 2020-08-24

Гавьяат тамирчин Н.Төгсцогт чанасааг тэргүүлжээ 2020-08-24

Ихэнх голуудын усны түвшин их байна 2020-08-24

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай тогтоолын төслийг дэмжлээ 2020-08-24

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:15 цагт Буянт-Ухаад газардана 2020-08-24

Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг зочид буудлуудад тусгаарлана 2020-08-24

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Зарагдсан бараа буцаахгүй" гэж хэрэглэгчийг хохироож болохгүй 2020-08-24

Л.Оюун-Эрдэнэ: Сайд нар томилгоо хийхгүй 2020-08-24

УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа 2020-08-24

“1000 инженер” төслийн анхны төгсөгчид хос дипломоо гардан авлаа 2020-08-24

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 16 066 308 болжээ 2020-08-24