Гадаад харилцааны яам Нийслэлийн түргэн тусламжийн төвд амны хаалт хандивлав

Гадаад харилцааны яам Нийслэлийн түргэн тусламжийн төвд амны хаалт хандивлав

Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй коронавируст халдвар “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон билээ.

Энэ хугацаанд гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудаас Гадаад харилцааны яаманд тусламж болгон хандивласан амны хаалт /маск/-аас аюулт өвчнөөс хамтдаа урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн түргэн тусламжийн төв, Улсын нэгдүгээр эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн тээврийн цагдаагийн газарт тус тус тусламж болгон хандивлахаар шийдвэрлээд байна.

Энэхүү арга хэмжээний эхлэл болгож өнөөдөр буюу 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Сэрээжав 10000 ширхэг амны хаалтыг Нийслэлийн түргэн тусламжийн төвд гардуулан өгч, цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй тус төвийн хамт олонд эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүслээ. 

ЭХ СУРВАЛЖ: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Зарагдсан бараа буцаахгүй" гэж хэрэглэгчийг хохироож болохгүй 2020-08-24

Л.Оюун-Эрдэнэ: Сайд нар томилгоо хийхгүй 2020-08-24

УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа 2020-08-24

“1000 инженер” төслийн анхны төгсөгчид хос дипломоо гардан авлаа 2020-08-24

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 16 066 308 болжээ 2020-08-24

Гадаад харилцааны яам Нийслэлийн түргэн тусламжийн төвд амны хаалт хандивлав 2020-08-24

Улсын Онцгой комисс МАРГААШ хуралдана 2020-08-24

Зүүн бүсэд баригдаж буй шахмал түлшний үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгалаа 2020-08-24

"Таван толгой түлш" ХХК-д өгсөн албан шаардлагын биелэлт 70 хувьтай байна 2020-08-24

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав 2020-08-24

Хилийн чанадад байгаа иргэдэд туслах санд 300 сая төгрөг төвлөрүүлжээ 2020-08-24