Калифорни мужид 54.4 хэм хүрч халсан үзүүлэлтийг баталгаажуулна

Калифорни мужид 54.4 хэм хүрч халсан үзүүлэлтийг баталгаажуулна

Наймдугаар сарын 16-нд АНУ-ын баруун эрэгт хүчтэй, өргөн цар хүрээтэй дулааны үеэр Калифорнийн Үхлийн хөндийд бүртгэгдсэн 54.4° (130 ° F) хэмийн температурыг Дэлхийн цаг уурын байгууллага шалган, баталгаажуулна. Хэрэв энэ батлагдвал 1931 оноос хойш дэлхий дээрх хамгийн өндөр анхны температур бөгөөд манай гарагийн түүхэн дэх гурав дахь хамгийн өндөр температур болох аж. 

Одоо ДЭМБ дээрх халалтын ажиглалтыг сайтар шалгаж (тоног төхөөрөмж, ажиглалтын дадлага гэх мэт аргаар) нарийвчлан судлах зорилгоор агаар мандлын эрдэмтдийн олон улсын багийг цуглуулах юм байна. Лас Вегас мужийн Үндэсний цаг уурын агентлаг "Бид урт хугацааны хэт халалтын үед байна. Үхлийн хөндийд 54.4 хэм дахиад ч ажиглагдах боломжтой хэвээр байна" гэж мэдээлжээ.

Түүх сөхвөл, 1913 оны долоодугаар сарын 10-ны өдөр Калифорнийн Үхлийн хөндийнд 56.7 хэм хүрчээ. Дорнодын хамгийн дээд температурыг 1931 оны долоодугаар сард Тунисын Кебили хотод 55 хэм хүрч халсан байна.
АНУ-ын баруун эрэгт хэт халалт үргэлжилсээр байгаа ба олон тооны шинэ температур бүртгэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.