БНХАУ, АНУ-ын худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх бүх нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцов
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шадар сайд Лю Хэ АНУ-ын худалдааны хэлэлцээний төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нартай утсаар ярьсан байна.
Хоёр улсын төлөөлөгч нар Хятад-Америкийн худалдааны хэлэлцээрийн эхний үе шатыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ гэж БНХАУ-ын Төв телевиз мэдээлжээ.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шадар сайд Лю Хэ АНУ-ын худалдааны хэлэлцээний төлөөлөгч Стивен Мнучинтэй наймдугаар сарын 25-ны өглөө ярьжээ. “Талууд хоёр улсын хооронд байгуулсан худалдааны хэлэлцээрийн эхний үе шатыг хэрэгжүүлэх ажлыг урагшлуулах нөхцөл, уур амьсгалыг бүрдүүлэхээр тохиролцов” гэж мэдээлэлд онцолсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.