Энэтхэгт Оксфордын вакцины туршилтын хоёр дахь үе шатыг эхлүүлжээ

Энэтхэгт Оксфордын вакцины туршилтын хоёр дахь үе шатыг эхлүүлжээ

Оксфордын их сургууль болон Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн үйлдвэрийн хамтран гарган авсан коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтын хоёр дахь үе шатыг Энэтхэгт мягмар гарагт эхлүүлсэн талаар “The Hindu” сонин мэдээлжээ.

Энэтхэгийн Эмийн хэрэгслийн стандартыг хянах байгууллага холбогдох зөвшөөрлийг авсны дараа туршилтыг явуулж байгаа аж. Оксфордын вакциныг Энэтхэгийн Ийлдсийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд тус улсын янз бүрийн бүс нутгийн 17 эмнэлэгт турших бөгөөд судалгаанд 18-аас дээш насны 1600 орчим хүн оролцоно.  

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас мягмар гарагт мэдээлснээр, тус улсад коронавирусээр халдварласан хүний тоо 3.16 сая давсан байна. Халдвар авсны улмаас 58390 хүн нас баржээ. Одоогийн байдлаар 704348 хүн эмчлүүлж байгаа бол 2404585 хүн эдгэрсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.