Сөүлд өндөр настай хүмүүс халдвар авах тохиолдол нэмэгдэж байна
БНСУ-ын нийслэл Сөүл хотын бүсэд сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд шинээр илэрсэн коронавирусний халдварын тохиолдлуудын 40 орчим хувь нь 60 болон түүнээс дээш насны хүмүүс байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
Үүнтэй холбоотойгоор хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. БНСУ-д “COVID-19” халдвар голомтлон тархаж, сүмүүдтэй холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна. Цаашид энэ байдлаар нэмэгдсээр байвал ирэх долоо хоног гэхэд 130-д хүрэх төлөвтэй байна хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ.
Тэдгээрийн дийлэнх нь Сөүлийн хойд хэсэгт орших сүмд очсон хүмүүстэй ойр байсан юм уу энэ сарын 15-нд болсон Засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон хүмүүс байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.