Авлига өгч байгаа баримт нотолгоогүй бол битгий гүтгээрэй
Шуурхай штабаас өнөөдөр /2020.09.01/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Хорио цээрийн дэглэмтэй энэ үед эх орондоо ирж байгаа иргэд авлига өгсөн бол баримтаа дэлгээд шалгуулж болно. АТГ-аас энэ асуудлаар Шуурхай штабын гишүүдийг шалгасан. Миний бие болон бусад ажилчид тайлбар хийсэн. Өнөөдрийн байдлаар баримт нотолгоотой, хуулийн хариуцлага хүлээсэн үйлдэл гараагүй. Хүнд үед зовлон дээр нь мөнгө хийж байгаа бол шалгах газарт нь шалгуулаарай. Энэ цаг үед хэн нэгний гаргасан гүтгэлгээр ажил хийж байгаа хүмүүсийн зоригийг нь мохоож үнэгүйдүүлж байгаа үйлдэл гараад байгаа тул иргэн таны оролцоо чухал. АНУ-аас 10 сая төгрөг өгч ирсэн гэдэг асуудал яригдаж байсан ч тэр иргэн нотолгоогоо өгөөгүй" гэлээ.
ОБЕГ-ын хурандаа Б.Ууганбаяр "АТГ-тай хамтарч ажиллах албан бичиг өгөөд ажилласан. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд нэг биш хоёр, гурван хүнээр дамжуулж битгий өргөдөг өг. Шуурхай штабын хэн нэгэн хүнийг таньдаг мэддэг гэх үгэнд битгий итгэ. Бүх хууль хүчний байгууллагын төлөөлөл хамтарч сууж байгаад эх орондоо ирэх иргэдийн нэрсийг гаргадаг. Авлига өгч байгаа баримт нотолгоо байхгүй бол хэн нэгнийг битгий гүтгээрэй" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.