Токиогийн энэ сарын эхний нислэгийг 3 хоногоор хойшлуулав

Токиогийн энэ сарын эхний нислэгийг 3 хоногоор хойшлуулав

Өнгөрсөн 8 дугаар сард 18 удаагийн захиалгат, тусгай үүргийн нислэгийг зохион байгуулж, нийт 4069 иргэнийг эх орондоо татан авчирсныг УОК-ын шуурхай штабаас өнөөдөр мэдээллээ. Тухайн сард 4000-аас дээш иргэнийг татан авах төлөвлөсөн зорилтоо биелүүлсэн талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдэгдлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг зарим тусгаарлах байранд өвөлжилтийн бэлтгэл хангах засвар үйлчилгээ хийх болж байрны хүрэлцээ бүрэн хангагдаагүйтэй холбоотойгоор 9 дүгээр сарын 9-нд Токио руу хийхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг 3 хоног хойшлуулж, есдүгээр сарын 12-нд үйлдэх болсныг мэдэгдэв. 

Тэрээр, "Энэ талаарх мэдээллийг Японд байгаа иргэдэд хүргэж байгаа. Иргэд маань ойлгож хүлээж авна гэж итгэж байна. 9 дүгээр сард төлөвлөсөн нислэгүүд бол урьдчилсан хуваарь гэдгийг ойлгоорой. Шуурхай штаб тусгаарлах байрын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа" гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.