Тарвага агнасан зөрчилд арга хэмжээ тооцлоо

Тарвага агнасан зөрчилд арга хэмжээ тооцлоо

Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол гарч тус сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан бөгөөд шинжилгээгээр "сөрөг” буюу тарваган тахал өвчний халдвар илрээгүй байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тарвага хууль бусаар агнасан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2 ширхэг тарвага хууль бусаар агнасан 1 иргэнд 150.000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 720.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагуудтай хамтран хууль бусаар тарвага агнах, мах, түүхий эдийг худалдах, худалдан авах зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох хяналт шалгалтыг эрчимжүүлээд байна.

Тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, хоёр ч иргэн амь насаа алдаад байгаа эрсдэлтэй үед хууль бусаар тарвага агнах, мах арьс түүхий эдийг худалдах, худалдан авахгүй байх, тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Консулын ажилтан халдвар хамгааллын дэглэм сайн сахисан учир халдвар аваагүй. 2020-09-01

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор үйл ажиллагаагаа эхлүүллээ 2020-09-01

Авлига өгч байгаа баримт нотолгоогүй бол битгий гүтгээрэй 2020-09-01

Шалган нэвтрүүлэх товчоодод үүрэг гүйцэтгэж байна 2020-09-01

Токиогийн энэ сарын эхний нислэгийг 3 хоногоор хойшлуулав 2020-09-01

Тарвага агнасан зөрчилд арга хэмжээ тооцлоо 2020-09-01

Л.Нинжжамц: Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн 86 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. 2020-09-01

МҮОХ-ны удирдлагууд хуралдлаа 2020-09-01

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзав 2020-09-01

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав 2020-09-01

Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтооно 2020-09-01