Швед дэх эх хэл соёлыг хөгжүүлэх "Төгс билэгт төв" хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ
Шведийн Хаант Улсад үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байгаа төв нь цар тахалтай холбоотой тус улсынхаа гаргасан хууль журмыг баримтлан нээлтийн ажиллагаагаа хийлээ. Байгуулагдсанаасаа хойш найм дахь жилдээ хамтран ажиллаж байгаа “Sensus” төвөөс гаргасан дүрмийн дагуу хүүхэд багачууд, эрдэмт багш нараа хүлээн авч мөнгөн хонхоо цохин нээлтээ хийлээ.
Энэ жилийн хувьд дэлхий нийтээр цар тахалтай холбоотой нэг ангид долоо хүртэл хүүхэд хичээллэх болсон бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд онцлог бүхий ангиуд шинээр нээгдээд байна.
“Тояа” Академийн IQ сургалт, Монгол хэл, Математик, Шатар, Морин хуур, Монгол бүжиг, Төгөлдөр хуур, Сургуулийн өмнөх анги, Биеийн тамирын анги гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жил цар тахалтай холбоотой хамтран ажилладаг “Sensus studieförbundet” байгууллагын дүрэмд өөрчлөлт орж нэг ангид долоо хүртэл хүүхэд суух болсон нь хичээллэх хуваарьт хүндрэл гаргаж байгааг эс тооцвол “Би Монгол Хүн” гэсэн агуулгад багтааж бүх ангиудад төлөвлөгөөний дагуу мэдлэг, мэдээллээ амьдралд хэрэгжүүлж ажиллаж байна.
Эх хэл, Эх түүх, Язгуур ухаан, Хүний хөгжил гэдгийг гүн мөртэй ойлгуулахыг эрхэмлэн, үндсэн чиг зорилгоо болгон ажиллаж байна.
МҮОНРТ-ийн Стокхольм дахь сурвалжлагч Р.Хишиг-Алдар
ЭХ СУРВАЛЖ: http://www.mnb.mn/i/215963
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.