Сөүл хот халдвар, хамгааллын ЧАНГАТГАСАН шатлалд ШИЛЖЛЭЭ

Сөүл хот халдвар, хамгааллын ЧАНГАТГАСАН шатлалд ШИЛЖЛЭЭ

Сүүлийн өдрүүдэд БНСУ-д коронавирусын халдвар маш эрчимтэй тархаж, долоо хоног дараалан нэг өдөрт 200-300 тохиолдол шинээр илэрч байгаа тул БНСУ-д улс даяар хорио цээрийн дэглэмийг II шатлалд, наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нийслэл Сөүл болон ойр орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийн эцсийн шатны өмнөх буюу чангатгасан 2.5 дугаар шатлалд тус тус шилжүүлээд байна.

БНСУ-ын эрүүл мэнд, хорио цээрийн байгууллагаас ард иргэд нийтээрээ хорио цээрийн дэглэмжийг хатуу мөрдөж, нийгэмд зай барих, амны хаалт зүүх, хүнс зэрэг өдөр тутмын шаардлагатай зүйл худалдан авах болон ажилдаа явахаас бусад үед аль болох гадуур, олон нийтийн газраар явахгүй гэртээ байх, уулзалт, хоол зэрэг олон нийтийн арга хэмжээг цуцлах, хойшлуулах, 10-аас дээш хүн нэг дор цугларахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

“Хоорондоо зай барих” дэглэмийг хүн бүр хариуцлагатай хэрэгжүүлэх нь БНСУ-д цар тахлын 2 дах давалгааг тогтоон барих гол арга зам гэж үзэж байна.

бнсу-д байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэд нь хорио цээрийн онц байдлын үеийн энэ журмыг солонгос иргэдийн адил дагаж мөрдөх үүрэгтэй. бнсу-ын эрүүл мэндийн тухай хууль, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хорио цээр, халдвар хамгааллын дэглэм, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шаардлага, зөвлөмжийг зөрчсөн тохиолдолд буруутай этгээдийг 3 сая хүртэл воноор торгох, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар хорих эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна. мөн эрх бүхий байгууллагаас тогтоосон халдвар хамгааллын дэглэмийг санаатайгаар зөрчсөн, бусдад тархаах нөхцөл бүрдүүлсэн бол учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх, эмчилгээний зардлыг зөрчил гаргасан гадаадын иргэн өөрөө хариуцах хуулийн зохицуулалт үйлчилж буйг манай иргэд ойлгон ухамсарлаж, оршин сууж байгаа улсынхаа халдвар хамгааллийн дэглэмийн журмыг хатуу сахиж мөрдөхийг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас анхааруулав. 

2020 оны гуравдугаар сараас хойш БНСУ-аас нийт 15 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3467 иргэн нутаг буцаж иржээ.

Наймдугаар сарын 21-ний байдлаар тус ЭСЯ-нд нийт 4686 иргэн өргөдөл ирүүлсэн байна. Иргэдийн зүгээс тавьж буй нислэгийн тоог нэмэгдүүлэх, тусгаарлах хугацааг богиносгох, бусад авиа компаниудыг нислэг үйлдүүлэх, ЭСЯ-нд өгсөн өргөдлийн дагуу нислэгт хамруулах зэрэг иргэдийн зүгээс тавьж буй санал хүсэлт, шаардлагыг Гадаад харилцааны яам, УОК-т тухай бүр танилцуулж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна гэж тус ЭСЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2025 оны гуравдугаар сар гэхэд өндөр төлбөртэй "элит" ахлах сургуулиудаа татан буулгана гэж мэдэгдлээ. 2020-09-01

Өмнөд Солонгост халдварын тохиолдол 20 мянгаас давлаа 2020-09-01

“BTS” хамтлагийн шинэ уран бүтээл “Billboard”-ын жагсаалтыг тэргүүлжээ 2020-09-01

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг уриалав 2020-09-02

"Судлаачид Хөгжлийн Гарц" ТББ-аас БНСУ-д суралцагч судлаач оюутнуудынхаа дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна... 2020-09-02

Сөүл хот халдвар, хамгааллын ЧАНГАТГАСАН шатлалд ШИЛЖЛЭЭ 2020-09-03

Өмнөд Солонгост халдварын голомт болсон сүмийн пастор уучлал эрлээ 2020-09-03

Майсак хар салхины улмаас нэг хүн нас барж, 26 хүн гэмтэж бэртжээ 2020-09-03

"Цементэд булсан араг ясыг монгол хүнийх байж болзошгүй" талаар мэдээлжээ. 2020-09-03

"Майсак" хар салхины улмаас БНСУ, Японд 200 мянган айл цахилгаангүй болжээ 2020-09-03

Хорио цээрийн журам зөрчсөн гадаад иргэд эмчилгээний зардлаа өөрөө төлнө 2020-09-03