Өмнөд Солонгост халдварын голомт болсон сүмийн пастор уучлал эрлээ
Өмнөд Солонгос улсад халдварын шинэ голомт болж, 1000 гаруй хүн коронавирусээр халдварласан Саранг Жэил сүмийн пастор Жун Кван Хүн олон нийтээс уучлал эрлээ.
Тэрбээр өөрөө ч мөн адил коронавирусээр халдварлаж 16 хоног эмчлэгдсэний эцэст эдгэрч улмаар эмнэлгээс гармагцаа олон нийтээс уучлал эрсэн байна.
Наймдугаар сараас эхлэн тус сүмийн цуглаанд явдаг байсан иргэдээс вирусний халдвар илэрч одоогийн байдлаар тус сүмд явдаг байсан 1083 хүнээс коронавируст халдвар илэрчээ.
Сүмийн пастор Жун Кван Хүн тусгаарлалтын горим зөрчсөн, нийтэд аюултайг мэдсээр байж халдвар тараасан гэх үндэслэлээр ял сонсож магадгүй байгаа юм.
Эх сурвалж: The Korea Herald
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.