Хорио цээрийн журам зөрчсөн гадаад иргэд эмчилгээний зардлаа өөрөө төлнө
Наймдугаар сарын 14-ны өдөр Солонгосын Засгийн газраас “Хилээр орж ирж буй гадаад иргэн эмчилгээний зардлыг өөрөө хариуцах тухай” хэлэлцсэн талаар мэдээлэл хийжээ.
Цаашид тус улсын хилээр орж ирж буй гадаад иргэн Коронагийн халдвартай нь тогтоогдвол хилийн хорио цээрийн албанаас авч буй арга хэмжээг дагаагүй түүнийг санаатайгаар зөрчин эмнэлгийн ажилчдад дарамт учруулах тохиолдолд эмчилгээний зардлаа хувь хүн өөрөө хариуцахаар болж байна.
Засгийн газраас наймдугаар сарын 17-ны өдрийн 00 цагаас эхлэн Солонгос улсын хилээр орж ирсэний дараах ариутгал халдваргүйжүүлэлт, тусгаарлалтын шатанд Коронагийн халдвартай нь тогтоогдсон гадаадын иргэн тус улсын хорио цээрийн журмыг зөрчвөл эмчилгээний зардлаа бүгдийг нь өөрөө хариуцахаар болгож арга хэмжээ авах болж байна.
Тусгаарлалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зөрчих юмуу шинжилгээний бичгийг хуурамчаар бүрдүүлэх зэрэг үүнд багтах юм.
Наймдугаар сарын 24-ний өдрийн 00 цагаас эхлэн Коронавирусийн халдвартай нь тогтоогдсон гадаадын өвчтөний улс Солонгос иргэнд эмчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлж буй эсэх, хэр хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа зэргийг харгалзан эмчилгээний зардлын тодорхой хэсгийг эсвэл бүгдийг дэмжих зэрэг журмыг улс бүрээр гарган баримтлах төлөвлөгөөтэй байна.
Тус улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан урт хугацааны оршин суух эрхтэй гадаад иргэний хувьд даатгалын хөнгөлөлтнөөс бусад өөрийн хариуцах хувийг иргэн өөрөө хариуцах зарчмыг баримтлахаар төлөвлөж байна.
Харин тус улсад оршин сууж байхдаа халдвар авсан гадаад иргэний хувьд орон нутагт халдварыг тараахгүйн үүднээс одоо хэрэгжүүлж буй арга хэмжээний адилаар эмчилгээний зардлыг тус улс хариуцахаар болж байна.
Эх сурвалж: https://darinvoice.net/
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.