Майсак хар салхины улмаас нэг хүн нас барж, 26 хүн гэмтэж бэртжээ
Өнгөрсөн шөнө дайран өнгөрсөн Майсак (Maysak) хар салхины улмаас Чэжү, Пусан, Канвон, Кённам, Чоннам зэрэг хот, аймгуудаар дайран өнгөрч их хэмжээний хохирол учруулсан байна.
Пусан хотод орон сууцны хороололд тагтныхаа цонхыг скотчоор нааж байсан 60 настай эмэгтэй салхины улмаас хагарсан шилэнд өртөж амь насаа алдсан байна. Мөн хагарсан шилэнд гар, хөлөө бэртээсэн хоёр хүн эмнэлэгт хүргэгдэж нийт гамшгийн улмаас бэртэж гэмтсэн 26 хүн, гэр орондоо харьж чадаагүй болон нүүлгэн шилжүүлэлт хийсэн нийт 2400 орчим хүн байгаа юм байна.
858 байгууламж эвдэрч, 104 орон сууц, 5151га ургац үерт автаж, 111 мод үндсээрээ сугарч унаж, цахилгааны шон -19, гудамжны гэрэл -21, гэрлэн дохио -34 ширхэг тус тус унаж, гэмтэх зэрэг хохирол гарчээ.
Мөн олон тооны газар зам хаагдаж, тог тасрах зэрэг хохирлууд гараад байгаа юм байна.
Энэ жилийн хувьд олон тооны хар салхи тохиож байгаа бөгөөд өнгөрсөн шөнө дайран өнгөрсөн 9 дэх удаагийн Майсак (Maysak) хар салхины дараа мөн 10 дахь удаагийн хар салхи 9-р сарын 7 орчим мөн дайран өнгөрөх төлөвтэй байгаа юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.