Цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашрах төлөвтэй байна

Цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашрах төлөвтэй байна

Дэлхийн  эдийн  засаг   шинэ коронавирусний цар  тахлын  болж  учирсан   хохирлын  дараа  харьцангуй  сэргэж  байгаа ч  энэ үйл  явц  хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж  удаашрах төлөвлөж  байна. Ийм таамаг  урьдчилсан төлөв  байгааг  Блүүмберг  агентлагийн санал асуулгад   оролцсон шинжээч мэргэжилтнүүд  илэрхийллээ.  Мэргэжилтнүүд юуны түрүүнд   коронавирусний вакцин гарган авахаас өмнө   энэ  өвөл  халдварын тархалт   дахин эрчимжиж  магадгүй  байгаа нь   дэлхийн эдийн засгийн  сэргэлтийн явцыг  удаашруулна гэж  үзэж байгаа аж.

Түүнчлэн   эдийн засгийг  сэргээх  хөтөлбөрүүдийг  хугацаанаас нь өмнө  дуусгах нь,  АНУ ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Вашингтон Бээжингийн харилцаа  хурцдаж  болзошгүй  зэрэг нөхцөл  байдал   эдийн засаг, санхүүгийн сэргэлтийг хойш  татна гэж тодорхойлж  байна.  Блүүмбергийн нийтлэлд  бичсэнээр өнөөдөр  дэлхийн  улс  орнууд  эдийн  засгаа  дэмжих  хөтөлбөрт  20 орчим их наяд  ам.доллар  хэдийнээ  зарцуулчхаад байгаа юм байна. мөн тодорхой үр дүн гарч байгааг АНУ-д ажилгүйдлийн түвшин буурсан,  Хятадын эдийн засаг  тогтвортой  сэргэж  байгаа,  ХБНГУ-д  аж үйлдвэрлэлийн  хэмжээ өсч  буй  зэрэг   баталж   байгааг  тэмдэглэсэн.

Гол нь   шинжээч мэргэжилтнүүд   улс орнуудын эрх баригчдыг  энэ мэт   хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэх нь  чухал байгааг   онцолж  байна. Брукингсийн хүрээлэн, Австралийн  үндэсний их сургуулийн шинжээч Уорик Маккиббин  2025  он гэхэд Ковид 19  цар тахлаас болж  дэлхийн эдийн засагт  35  их наяд  ам.долларт  хүрч  болзошгүй  гэж  тооцоолсон. Түүнчлэн тэрээр цар тахлаас  сэргийлэх  вакцин  гарлаа  ч  дэлхий нийтэд  тараах  хүртэл  тодорхой  хугацаа  шаардагдана. Харин  дэлхийн хүн амын  ихэнх  хувь нь   вакцин хамрагдсаны  дараа л  эдийн засгийн   хор  уршиг  буурч  эхэлнэ  гэж   үзэж  байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.