Цар тахлын дэгдэлт 2022 онд дуусна гэж Билл Гейтс үзэж байна

Цар тахлын дэгдэлт 2022 онд дуусна гэж Билл Гейтс үзэж байна
 

Цар тахлын дэгдэлт 2022 онд дуусна гэж Билл Гейтс үзэж байна

ДЭЛХИЙД НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-21 10:34:30

НЬЮ-ЙОРК. /Fox News/. “COVID-19” халдварын дэгдэлт хамгийн сайнаар бодоход 2022 онд дуусна гэж “Microsoft” корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс хэлэв.

 

Халдварт өвчний нөхцөл байдал АНУ болон дэлхий дахинд хэзээ дэгдэж дуусах вэ хэмээх асуултад тэрбээр хариулахдаа, “Бидний найдаж хүлээж байгаачлан 2021 оны эхээр вакцин батлагдвал АНУ-д нөхцөл байдал ирэх зун гэхэд хэвийн гольдрилдоо орж, бусад улс оронд тусалбал ирэх оны эцсээр бид хэвийн үйл ажиллагаандаа орно” гэжээ.

 

“Халдварт өвчний дэгдэлт хамгийн сайнаар бодоход 2022 онд дуусаж магадгүй байгаа ч 2021 онд бид халдварт өвчний дэгдэлтийн үзүүлэлтийг бууруулах шаардлагатай. Аз болоход вакцин гарган авдаг технологи бидэнд байсан, санхүүжилт олгосон. Түүнчлэн компаниуд хамгийн шилдэг мэргэжилтнүүдээ тавьж ажиллаж байгаа учир энэ бүхнийг би өөдрөгөөр харж байгаа бөгөөд удаан үргэлжилнэ гэж бодохгүй байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

 

 

Хөгжиж буй орнуудад дэгдсэн аюултай өвчинтэй тэмцэх, АНУ-ын эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрүүд нь Билл Гейтс, түүний гэргий Мелинда нарын байгуулсан буяны сангийн үйл ажиллагааны гол чиглэл юм. Энэ сангаар дамжуулан коронавирусний вакцин гарган авах, нийгмийн эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэхэд зориулж хэдэн зуун сая ам.долларын санхүүжилтыг олгожээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.