ДБНХ-ноос Токиогийн олимпын чансааны тэмцээнүүдийг зарлалаа

ДБНХ-ноос Токиогийн олимпын чансааны тэмцээнүүдийг зарлалаа

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх хороо цахимаар хуралдаж, Токиогийн олимпын чансааны оноо өгөх тэмцээнүүдийг баталлаа. U-23 дэлхийн аваргын тэмцээнийг цуцалсан ч 12 дугаар сард болох ёстой чөлөөт бөхийн идэрчүүдийн болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий талаар тогтсон шийдвэр гарсангүй. Хэрэв цар тахлын байдал тогтвортой бол тус хоёр тэмцээн хугацаандаа явагдах болно.

Аравдугаар сарын 5-нд мөн цахим хурал хийнэ. Энэ үеэр Үндэсний холбоодод ДАШТ-д оролцох урилга илгээж, дэлхийн аваргад оролцох эсэхийг нь тодруулах гэнэ.

Ирэх жилийн олимпын наадмын эрхийн чансааны оноо олгох тэмцээн нь 2021 онд болох тивийн аваргын тэмцээнүүд, ирэх зун явагдах Польшийн олон улсын тэмцээн (эрэгтэй чөлөөт), Пытлясинскийн нэрэмжит тэмцээн (сонгомол), Poland Open (эмэгтэй чөлөөт) тэмцээнүүд байх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.