Трамп АНУ-ын эдийн засгийн Хятадаас хамааралтай байдлыг үүрд эцэслэхээ амлав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп удахгүй болох сонгуульд ялбал Америкийн эдийн засгийг БНХАУ-аас хараат байдлаас бүр мөсөн ангижруулж, АНУ-ыг "үйлдвэрлэлийн их гүрэн" болгоно гэж Пенсильван муж улсад дэмжигчидтэйгээ уулзахдаа мэдэгджээ.
"Ирэх дөрвөн жилд бид Америкийг дэлхийн үйлдвэрлэлийн их гүрэн болгон хувиргаж, Хятадаас хараат байдлыг бүр мөсөн зогсоох болно" гэж тэрбээр хэлсэн байна.
Худалдааны татвартай холбоотой маргааны улмаас АНУ, БНХАУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд муудсан билээ. Уханьд шинэ коронавирусний халдвар дэгдэхэд хариу арга хэмжээг хожимдож, хангалтгүй авсан гэж Трамп Бээжинг буруутгасны дараа хоёр орны харилцаа дахин хурцадсан юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно. Сонгуулиар тус улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг, Сенатын танхимын гишүүдийн гурваны нэгийг, 13 муж улс, нутаг дэвсгэрийн захирагч нарыг сонгоно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.