Ундны усны хоолойгоос хүний мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг шимэгч илэрсэн байна.

Ундны усны хоолойгоос хүний мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг шимэгч илэрсэн байна.

АНУ-ын Техас мужийн Лейк Жексон хотын эрх баригчид оршин суугчдадаа хандан крантны ус уухгүй байхыг анхааруулжээ. Учир нь ундны усны хоолойгоос хүний мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг шимэгч илэрсэн байна.

“Тархи идэгч амёб” гэгддэг Naegleria fowleri шимэгч хүний тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг байна.

Бразориа тойргийн Эрүүл мэндийн газар  Naegleria fowleri оноштой зургаан настай хүү эмнэлэгт хүргэгдсэн туухай мэдээлжээ. Мэргэжилтнүүдийн авсан 11 сорьцоос гурав нь шимэгч хорхой усан хангамжийн дэд бүтцэд буйг харуулсан байна.

Лейк Жексон хотын эрх баригчид оршин суугчдадаа хандан крантны ус уухгүй байх, гэрийн тэжээмэл амьтдад крантны ус өгөхгүй байхыг анхандаа анхааруулж байсан ба хожим нь буцалгасан ус хэрэглэх зөвлөмж өгчээ. Ингэхдээ крантны усыг хамартаа оруулахгүй байхыг сануулсан байна. Ус уухад хүн Naegleria fowleri халдвар авдаггүй байна. Учир нь Naegleria fowleri шимэгчийг ходоодны хүчил устгадаг гэнэ. Гэвч энэ шимэгч амёб хүний хамраар дамжин биед орсноор халдвар үүсгэдэг гэж тус хотын эрх баригчид анхааруулжээ.

2009-өөс 2018  оны хооронд АНУ-д нийт 34 Naegleria fowleri  халдварын тохиолдол бүртгэгджээ. Ихэнх тохиолдолд хүмүүс усанд сэлж байхдаа халдвар авсан бол гурав нь шимэгч бүхий усаар хамраа угаах явцад халдвар авсан байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.