БНСУ-д амьдардаг монгол залуус мөнгөнөөс болж НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

БНСУ-д амьдардаг монгол залуус мөнгөнөөс болж НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

БНСУ-ын Гангвон хотын Донхэе цагдаагийн хэлтсээс өчигдөр (2020.09.28) Монгол Улсын иргэн А (22 настай), Б (38 настай) нарыг хүний биед хүнд гэмтэл учруулж, амьс насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэн саатуулсан талаараа мэдээллээ. 

Хэрэг явдал энэ сарын 21-ний 23:00 цагийн үед гарсан бөгөөд БНСУ-д ажиллаж, амьдардаг монголчууд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогч С (48 настай)-тэй маргалдаж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа аж. 

Сэжигтэн А, хохирогч С нарын хооронд зээлсэн мөнгөний асуудал үүссэн бөгөөд маргаан даамжирч, сэжигтэн А, Б нар С-ийг бүлэглэн зодож, амь насыг нь хохироосон гэж үзэж байгаагаа мэдэгдээд байна. 

Цагдаагийнхан сэжигтнүүдэд яллах дүгнэлт үйлдэж, өнөөдөр (2020.09.29) хэргийг прокурорт шилжүүлэхээр болжээ. 

Сануулахад, энэ оны долоодугаар сарын эхээр БНСУ-д ажиллаж, амьдардаг монгол залуучуудын дунд маргаан үүсэж, тэдний дөрөв нь нэгнийгээ ухаангүй болтол нь бүлэглэн зодсон хэрэг гарч, хохирогч болох 26 настай Г Сөүлийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад дөрөв хоногийн дараа ухаан орохгүй байсаар нас барсан (2020.07.09) хэрэг гарсан. Сөүл хотын цагдаагийн газар хэргийн гол буруутан А-г хорьж саатуулан, мөрдөн байцаалт үргэлжилж байгааг мэдээлж байсан юм. 

Хүний нутагт амьдарч байгаа монголчууд энэчлэн хулгай, дээрэм, зодоон, танхайн хэрэгт холбогдож, нэгнийхээ аминд хүрсэн тохиолдол давтагдах болсныг энэ удаагийн хэрэг нотлон харуулж байна. 

Эх сурвалж: Yonhapnews

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.