НҮБ: БНАСАУ хориг арга хэмжээнүүдийг зөрчсөн хэвээр байна
БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн зөрчиж, нефть, нүүрс гэх мэт хориотой түүхий эдийг импортлон экспортолж байгаагаас гадна хатуу валют олохын тулд ажилтнуудаа бусад оронд байлгасан хэвээр байж магадгүй байна гэж НҮБ-ын шинжээчдийн ажлын хэсэг даваа гарагт мэдээллээ.
“БНАСАУ нефтийн бүтээгдэхүүнийг усан онгоцноос усан онгоц руу шилжүүлэх замаар хууль бусаар импортлон Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэвээр байна” гэж НҮБ-ын цахим хуудсанд нийтэлсэн тайланд тэмдэглэжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн авсан хориг арга хэмжээнүүдийн дагуу БНАСАУ-ыг жилд 500 мянган торхоос илүү нефтийн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон юм.
Шинжээчдийн ажлын хэсгийн мэдээлснээр, энэ оны эхний таван сарын тооцооллоор БНАСАУ хэдийн тогтоосон хязгаарыг хэтрүүлсэн байх төлөвтэй байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.