Бангкок хотод зарлагдсан онц байдлыг цуцаллаа

Бангкок хотод зарлагдсан онц байдлыг цуцаллаа

Тайланд улсад хаант засаглалд өөрчлөлт оруулахыг, мөн өнөөгийн засгийн газрыг тэргүүнийг огцрохыг шаардсан оюутан залуусын жагсаал  өрнөх болсон юм. Жагсагчид  ерөнхий сайд Прают Чан-очаг гурван өдрийн дотор огцрохыг шаардлаа. Энэхүү заасан хугацаанд жагсагчдын шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд эсэргүүцлийн хөдөлгөөний үргэлжлүүлэх юм байна.

Тайландын ерөнхий сайдын ордны гадаа олон мянган хүн цуглаж эсэргүүцэл илэрхийллээ. Бангкок хотод онц байдал зарласныг үл харгалзан энэ удаагийн жагсаалд 50 мянган хүн оролцсон мэдээлэл гарч байна. Тус жагсаалаас хойш төд удалгүй ерөнхий сайд Прают Чан-оча Бангкок хотод өнгөрсөн долоо хоногт зарлагдсан онц байдлыг цуцалж байгаагаа мэдээлсэн байна. Энэхүү онц байдлын хугацаанд 5-аас олон тооны хүн оролцсон уулзалт, цуглааныг хориглож байсан ч жагсагчид үл ойшоож байжээ. Тайландад өнөөдөр үүсээд байгаа асуудлыг Тайландын парламент ирэх долоо хоногт тусгай хуралдаанаар хэлэлцээр төлөвлөж байна. Оюутан залуусын идэвхтэй оролцож байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулагчид өнөөгийн ерөнхий сайдыг хууль бусаар сонгогдсон гэж үзэж байгаагаас гадна хаант засаглалд шинэчлэлт явуулахыг давхар шаардаж байна.

Тайланд улсад эзэн хааны нэр төрд халдахыг хатуу хориглож ирсэн юм. Гавч саяханаас оюутан залуус эзэн хаан Маха Вачиралонгкорныг зоригтойгоор шүүмжилж, хааны эрх мэдлийг хумихаас эхлээд илүү нээлттэй удирдлагын системийг бий болгохыг шаардан жагсаж байна. Зарим оюутны холбоо хаант засаглалд 10 томоохон өөрчлөлт оруулах санал, тунхгийг гаргаад байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.