Польшийн үндсэн хуулийн шүүх үр хөндөлтийг эсэргүүцсэн шийдвэр гаргажээ.
Польшийн үндсэн хуулийн шүүх үр хөндөлтийг эсэргүүцсэн шийдвэр гаргажээ. Засаж боломгүй гажиг эсвэл ургийн амь насанд халтай эдгэршгүй өвчин илэрсэн тохиолдолд жирэмслэлтийг зогсоохыг зөвшөөрсөн хуулийн зүйл заалтуудыг Үндсэн хуульд нийцэхгүй гэж шүүгчид үзжээ.
Өнгөрсөн онд үр хөндөлт хийлгэсэн тохиолдлуудын 98 хувь ийм зүйл заалтан дээр үндэслэжээ.
Үндсэн хуулийн шүүх ийм шийдвэр гаргасан нь Польшид далд үр хөндөлтийг улам бүр нэмэгдүүлж, олон мянган эмэгтэй хууль бус үр хөндөлтийн хохирогч болох үр дагаврыг бий болгоно гэж Хууль тогтоомжийг чангатгахыг эсэргүүцсэн идэвхтнүүд, хүний эрхийг хамгаалагчид мэдэгдсэн байна.
Ололт амжилт уу? Гай зовлон уу?
Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг одоогийн Польшийн эрх баригчдын нэлээд хэсгийг бүрдүүлдэг эрх баригч болон консерватив хүчний төлөөлөгчид сайшаан дэмжжээ.
“ Өнөөдөр II Гэгээн Иоанн Павелыг эх оронд нь дурсаж, Амьдралын үндэс үхлийг ялж байна. 2020 оны 10 дугаар сарын 22-ны энэ өдөр бол түүхэн өдөр. Бид өөрийгөө хамгаалах чадваргүйчүүдийн амийг хөнөөх явдлыг төгсгөл болгож байна” хэмээн Польшийн Сеймийн (парламент) депутат Томаш Жимковский “Твиттер” хуудсандаа тэмдэглэжээ.
“Хүүхэдтэй болох эсэх талаарх шийдвэрийг цаашид гарах үр дагавар дээрээс нь үндэслэн ураг бий болохоос өмнө гаргах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу хүүхэд гарч болзошгүй гэсэн сэжгээр хүүхдийн амийг хөнөөнө гэдэг үндсэн хуульд нийцэхгүй” хэмээн тус улсын хуульч Магдалена Кожеква-Калишук мөн тэмдэглэсэн байна.
Түүнчлэн энэ шийдвэрийг эсэргүүцэгчид ч мөн сэтгэл хөдлөлөө илэрхийлжээ. Тухайлбал, Польшийн парламентын дэд дарга Малгожата Кидава-Блонская мэдэгдэхдээ, ингэх нь эмэгтэйчүүдийн хувьд там юм гэжээ. Улс төржсөн Үндсэн хуулийн шүүхийн өнөөдрийн шийдвэр ийм л утга илэрхийлж байна” гэж тэрбээр мөн мэдэгдэв.
“Ийм шийдвэр гаргаснаар Польш Европын орнуудаас анхны Халифат болов” гэж тус улсын сэтгүүлч Витольд Гловацкий мэдэгдэв
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.