Монголын хонийг Хятадад авчирч эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, 30 мянган толгой хонийг бэлэглэнэ гэж мэдэгдсэнээс хойш найман сарын дараа Монголоос 4000 мянган хонийг Хятадад пүрэв гарагт авчирлаа.
Монголын хилийн Замын-Үүд суманд хонинуудыг 30 хоног тусгаарласан бөгөөд эхний хэсгийг ийнхүү авчирчээ. Ирэх 11 дүгээр сарын дунд гэхэд 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгч дуусна гэж төлөөлөгчид мэдээлжээ.
Хятадын хилийн Эрээн хотод хонинуудыг нядалж бэлтгэсний дараа Хубэй муж руу илгээнэ. Хятадад “COVID-19” тархсанаас хойш Монголын олон салбарын төлөөлөгчид Хятадын ард түмэнтэй эв санааны хувьд нэгдмэл байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь БНХАУ-д “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш айлчилсан анхны гадаадын орны төрийн тэргүүн болсон билээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, “хонины дипломат ажиллагаа” хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлэх, улс төрийн болон эдийн засгийн харилцааг сайжруулах, Хятад, Монголын ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас пүрэв гарагт мэдээлснээр, энэхүү хандив Монголын Засгийн газраас Хятадын ард түмэн, Засгийн газарт үзүүлж буй нягт дэмжлэгийг илэрхийлжээ.
“Энэ бол хүн төрөлхтний хамтын ирээдүйн алсын хараа, хоёр орны урт хугацааны найрамдалт харилцааны тод илэрхийлэл юм” гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.