Ши Жинпинь Хятадын Зэвсэгт хүчний шинэчлэлийг түргэтгэхийг уриалжээ

Ши Жинпинь Хятадын Зэвсэгт хүчний шинэчлэлийг түргэтгэхийг уриалжээ

БНХАУ армийнхаа шинэчлэлийг түргэтгэж, дэлхийд тэргүүлэх Зэвсэгт хүчин болгон хувиргах ёстой гэж тус улсын дарга Ши Жинпинь мэдэгджээ. Ийм мэдэгдлийг тэрбээр Хятадын ардын сайн дурынхны арми Солонгосын дайнд нэгдэн орсны 70 жилийн ойд зориулан Ардын их хурлын ордонд зохион байгуулсан баярын хуралд үг хэлэхдээ хийсэн байна. 

"Бид үндэсний батлан ​​хамгаалах болон Зэвсэгт хүчний шинэчлэлийг түргэтгэж, Хятадын Ардын армийг дэлхийн жишигт нийцсэн цэргийн хүч болгон өөрчлөх ёстой" гэж тэрбээр хэлжээ.

“Хүчирхэг армигүйгээр хүчирхэг эх орныг төсөөлөхөд хэцүү. Хятадын онцлогтой социализмыг хадгалан хөгжүүлэхийн тулд бид улс орны хөгжил, аюулгүй байдал, Хятад улсын хөгжил цэцэглэлтийг урагшлуулахын зэрэгцээ цэргийн хүчийг зузаатгах ёстой” гэж Ши Жинпинь онцлон тэмдэглэсэн байна.

Солонгосын дайн 1950 оны зургаадугаар сард эхэлсэн билээ. Хятадын ардын сайн дурынхны арми 1950 оны 10 дугаар сарын 19-нд Ялузян голыг гатлан, 1953 онд гал зогсоох тохиролцоонд хүрэх хүртэл байлдааны ажиллагаанд оролцсон байна. Солонгосын дайнд нийтдээ 2.9 сая хятад дайчид оролцсон бөгөөд Хятадын талын албан ёсны мэдээгээр 197653  хүн амь үрэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.