ОХУ-ын Хабиб Нурмагомедов, АНУ-ын Жастин Гетжи хоёр ижилхэн 70,3 кг жин үзүүллээ
Ирэх ням гарагийн өглөө (2020.10.23) Абу-Дабид явагдах UFC 254 тэмцээнд оролцогчдын жин үзэх ажиллагаа боллоо.
Тэмцээний гол тулаанд орох ОХУ-ын Хабиб Нурмагомедов, АНУ-ын Жастин Гетжи хоёр ижилхэн 70,3 кг жин үзүүллээ. Гэхдээ Хабиб жиндээ багтахын тулд бүрэн нүцгэлсэн юм. Тэр зургаан өдөрт 8,5 кг жин хассан байна. Үүнээс 3 кг-ийг нь жин үзэх өдрийн өглөө нь хассан гэнэ.
Энэ талаар CityKickboxing багийн дасгалжуулагч Андре Пуле “Муугийн шинж. Азаар тэр үлдсэн хоёр хоногт сэргэлт авах байх” гэж бичжээ.
Бусад тамирчдын жин
Роберт Уиттакер (84,3 кг) – Жаред Канноньер (83,9 кг).
Александр Волков (120,2 кг) – Уолт Харрис (115,2 кг).
Фил Хоус (84,3 кг) – Жейкоб Мэлкун (84,3 кг)
Лорен Мерфи (57,1 кг) – Лилия Шакирова (57,1 кг) .
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.