Байр зүйн 1:25000 масштабтай зураг хийжээ

Байр зүйн 1:25000 масштабтай зураг хийжээ

“Шинээр тавихаар төлөвлөж буй төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000 масштабтай байр зүйн зураг зохиох” төслийн үр дүнг өчигдөр танилцуулав.

Төслөөр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 45 хувь буюу 704 000 кв.км талбайг хамрах 7328 хуудас, 1:25000-ны масштабтай байр зүйн зургийг агаарын болон сансрын зураглалын аргаар хийжээ. Энэхүү дунд масштабын байр зүйн тоон өгөгдөл нь газрын харилцаа, байгаль орчин, хөдөө аж ахуй, хот байгуулалт, барилга байгууламж, инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ, уул уурхай зэрэг нийгэм, эдийн засгийн бүх салбарын байрлалд суурилсан суурь мэдээлэл бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой. Энэ ажлыг дотоодын мэргэжилтнүүд агаарын зураглалын технологиор хийсэн нь геодези, зураг зүйн салбарын хувьд дэвшил бөгөөд цаашид дотоод хүчин чадлаа ашиглан энэ төрлийн ажлыг хийх боломжтой гэсэн үг.

Шинээр төлөвлөсөн инженерийн дэд бүтцийн ажлуудад 1:25 000-ны масштабтай байр зүйн зураг шаардлагатай болсон тул геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх хүрээнд дээрх төслийг 2011 онд эхэлжээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.