Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер өчигдөр Монгол Улс санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтаас буюу саарал жагсаалтаас гарсныг албан ёсоор мэдэгдэв.

ФАТФ-ын 10 дугаар сарын 23-нд зохион байгуулсан чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гаргасан юм. Чуулганд 130 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгч оролцож, ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер удирдаж явуулав. Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах асуудлыг хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэй дэмжсэн. Мөн Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ахиц дэвшил гаргасанд баяр хүргэж, “Covid-19” цар тахлын хүнд хэцүү үед газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсан нь олон улсын сайн туршлага болсныг онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.