С.Жавхлан амрахаар шийдэж, тоглолтоо хойшлуулаа

С.Жавхлан амрахаар шийдэж, тоглолтоо хойшлуулаа

Зохиолын дууны ханхүү гэгддэг байсан С.Жавхлан өдгөө төрийн сэнтийгээс бууж ирэхдээ үзэгч түмэндээ уран бүтээлийн тоглолтоор бэлэг барьж, зохиолын дууны хаан болсноо харууллаа. Эрхэм гавьяат маань өчигдөр Улаанбаатар паласын концертын их танхимнаа дөрөв дэх өдрийн тоглолтоо хийсэн. Улмаар тоглолтыг үзэх үзэгчдийн хүсэлт их байгаа тул энэ сарын 25-нд дахин тоглохоо мэдэгдсэн ч жаахан амрахаар шийдэж, тоглолтоо хойшлуулжээ.

Энэ талаар гавьяат өөрийн цахим хуудаснаа "За ах дүүсээ тасалбарын хэрэгцээ дэндүү их байнаа. Жавхлангийн чинь чадвар дэндүү ядарсан байдалтай байна. Чин үнэнгээ хэлэх шиг сайхан зүйл байхгүй. Миний хувьд үзэгч түмнээ хуурдаггүй, үнэнээрээ дуулдаг хүний хувьд, мөн улс төрд чиг үнэнээ хэлдэг, басхүү уул усандаачиг үнэнээрээ залбирдаг, улс түмэндээ чин үнэнгээ дуулдаг хүний хувьд дэндүү их хүмүүсийн хүсэл байгаа болохоор багталцаж шингэлцэхгүйнээ ах дүүсээ. Иймийн учир хүү нь та бүхэндээ дахин нүүгээд очихоор боллоо! Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд буюу Эзэн их Чингис хааныхаа мэндэлсэн өдөр Яармагийн мэлхий ордонд очихоор боллоо. Жаахан амармаар байна. 25-наа хойшлууллаа шүү манайхаан өршөөгээрэй..." хэмээжээ.

Тэгэхээр дуунд дуртай монгол түмэн маань ирэх арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Буянт-Ухаа спортын ордонд хайртай дуучинтайгаа дахин учран золгох нь ээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.