Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийг сайжруулах зорилгоор сургалт зохион байгууллаа

Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийг сайжруулах зорилгоор сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Боловсролын газраас ШУТИС, Үйлдвэрлэл Технологийн сургуулийн “Шим тэжээл судлалын төв”, БНСУ-ын KOICA олон улсын байгууллага, “WITH” төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах” төслийн хүрээнд цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр чадавхжуулах сургалтыг хоёр өдөр зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн төрийн өмчийн 210 цэцэрлэгийн эрхлэгч, 565 тогооч, нярав зэрэг 775 хүн хамрагдлаа.

Сургалтаар Боловсрол шинжлэх ухааны яамны Суралцагчийг хоол үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэндсүрэн “Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавигдах шаардлага”, Шим тэжээл судлалын төвийн судлаач, доктор С.Баянжаргал “Пробиотик ба пребиотекийг хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашиглах нь ”, Шим тэжээл судлалын төвийн захирал, доктор Ц.Зууннаст “Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн цахим системийн танилцуулга” зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.