“Нүүдэлчдийн соёл Монгол бахархал” Монгол соёлын өдрүүд арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө
Хэл, соёл гэдэг үндэстний ялгарал байдаг. Молнголчууд бидний хувьд Хүннү, Сяньби гүрнүүдийн үеэс Ази тивийн цээжин дээр нүүдэллэн амьдарч хүн төрөлхтний түүхэнд их түүхийг бүтээлцэн ирсэн ард түмэн билээ.
Монголчуудын энэхүү нүүдлийн соёл иргэншил нь бидний аж амьдрал, ахуй соёл, хоол хүнс, урлаг спорт, хэл, сэтгэлгээ бүхий л зүйлд нэвт шингэсэн байдаг юм.
Энэхүү гайхамшигт соёлоороо бахархах, таниулан сурталчлах “Нүүдэлчдийн соёл-Монгол бахархал” үйл ажиллагаа энд хүрээд өндөрлөж байна.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран дэмжиж ажилласан БНСУ дахь Монгол улсын ЭСЯ, Соүль хотын захиргаа, “Судлаачид хөгжлийн гарц” ТББ, “Монгол Солонгос соёл, эдийн засгийн төв”, “МKOR”, Солонгос улс дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт “Olnodo.com”, Мөн Монгол хэл соёлоо сурталчлан оролцсон урлагийн хамт олон болон энэхүү арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан уралдаануудад идэвхтэй оролцсон нийт оролцогч нартаа талархал илэрхийлье.
“Монгол Солонгос хэл бичиг соёлын төв” ТББ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.