“BTS” хамтлаг “American Music Awards” наадамд гурав дахь жилдээ нэр дэвшлээ

“BTS” хамтлаг “American Music Awards” наадамд гурав дахь жилдээ нэр дэвшлээ

БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг АНУ-ын “American Music Awards” хөгжмийн наадамд гурав дахь жилдээ дараалан нэр дэвшлээ гэж “Big Hit” энтертайнмент өнөөдөр мэдээллээ.

Ирэх 11 дүгээр сарын 22-нд болох “American Music Awards” наадамд долоон гишүүний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг “Олны таашаал хүртсэн поп/рок хамтлаг”, “Олны таашаал хүртсэн уран бүтээлч” шагналд тус тус нэр дэвшжээ.

“Олны таашаал хүртсэн поп/рок хамтлаг” шагналд “BTS”-ээс гадна “Jonas Brothers”, “Maroon 5” нэр дэвшсэн бол “Олны таашаал хүртсэн уран бүтээлч” шагналын төлөө Билли Айлиш, Ариана Гранде болон “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “EXO”, “NCT 127” хамтлаг өрсөлдөж байна.

“BTS” 2018 онд “Олны таашаал хүртсэн уран бүтээлч”-ээр шалгарснаар “American Music Awards” наадмаас шагнал хүртсэн Солонгосын анхны уран бүтээлчид болсон юм. Мөн 2019 оны наадмаас “Олны таашаал хүртсэн уран бүтээлч”, “Олны таашаал хүртсэн поп/рок хамтлаг”, “Оны шилдэг аялан тоглолт” шагнал хүртжээ.

“BTS” хамтлаг нь дэлхийн хөгжмийн томоохон наадмуудаас олон шагнал хүртсэний зэрэгцээ Америкийн “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтыг Солонгосын уран бүтээлчдээс анх удаа тэргүүлсэн амжилтыг саяхан үзүүлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Samsung”-н тэргүүний технологийн зах зээлийн тэргүүлэгчийн байр сууринд хүрсэн замнал 2020-10-26

Өмнөд солонгосын дуучин Айюгийн “Above the Time” дууны клипийг хуулбарласан байжээ. 2020-10-26

“Нүүдэлчдийн соёл Монгол бахархал” Монгол соёлын өдрүүд арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө 2020-10-26

Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2020-10-27

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.10.27. 2020-10-27

“BTS” хамтлаг “American Music Awards” наадамд гурав дахь жилдээ нэр дэвшлээ 2020-10-27

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр шинээр илэрсэн 103 тохиолдол бүртгэгдлээ.. 2020-10-28

Мүн Жэ Ин: БНСУ 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлаас ангижирна 2020-10-28

БНСУ-ын Үндэсний шуудан автомат жолоодлоготой шуудан хүргэгч тээврийн хэрэгслийг туршлаа 2020-10-28

Согтуугаар жолоо барьж яваад осол гаргавал дээд тал нь 165 сая воны торгууль төлнө 2020-10-28

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр коронавирусаар халдварласан тохиолдол 125-аар нэмэгдэж нийт 26271-д хүрэв 2020-10-29