“ЧИНГИС ХААН” музейн барилгын ажил 80 хувийн биелэлттэй байна

“ЧИНГИС ХААН” музейн барилгын ажил 80 хувийн биелэлттэй байна

“Чингис хаан” монгол хаадын музей байгуулах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ГХЯ, Соёлын яамтай хамтран хилийн чанадад суугаа ДТГ-уудтай “цахим форум” 10 дугаар сарын 29-нд зохион байгуулав. Соёлын сайд С.Чулуун тус арга хэмжээнд оролцож, музей байгуулах ажлын явц болон “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалт”-ын талаар мэдээлэл өгч, тодорхой заавар, зөвлөмжийг хүргүүллээ. ДТГ-ууд авч хэрэгжүүлж буй ажлаа танилцуулан, өөрсдийн тавьсан асуулт, санал, хүсэлтдээ хариулт авав.

Гадаадын улс орнуудаас хуулбарлан авах эд өлгийн зүйлс нь музейн үзмэрийн хоёр хувийг эзэлж буй ч түүхийн хувьд ач холбогдолтой болохыг Соёлын сайд тэмдэглээд, Монголын түүх, өв соёлд хамаарах түүхэн баримт, эх сурвалж, эд өлгийн зүйлсийг эрж хайх, судлан тогтоох, тэдгээрийг эх хувиар нь буюу ижил хэмжээ, адил төстэй материалаар хуулбарлан авах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахыг ДТГ–ын тэргүүн нараас хүсч, байнгын холбоотой ажиллахаа илэрхийлэв.

Засгийн газраас “Чингис хаан” монгол хаадын музейг Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн үеэр нээх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлын явц 80 орчим хувийн биелэлттэй байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ШУА-ийн ерөнхийлөгчөөр Д.Рэгдэлийг батламжлав 2020-10-30

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ 2020-10-30

Агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулав 2020-10-30

Визийн ангилал зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн гадаадын 48 иргэнийг албадан гаргана 2020-10-30

Ерөнхий боловсролын сургуулийн тогооч нарыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна 2020-10-30

“ЧИНГИС ХААН” музейн барилгын ажил 80 хувийн биелэлттэй байна 2020-10-30

Цагдаагийн ахлагч Г.Ширэндэв 26 иргэний амь насыг аварчээ 2020-10-30

Сэрэмжлүүлэг: Малчид, иргэд, тариаланчдын анхааралд 2020-10-30

Гадаад харилцааны яам "Монгол бичгийн сарын аян"-ыг эхлүүлэв 2020-10-30

“Ковид-19“-ын үед Монгол Улсын хариу арга хэмжээг бэхжүүлэхэд ЭМЯ, Европын холбоо, ДЭМБ хамтран ажиллана 2020-10-30

Онцгой байдлын байгууллагын аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо 2020-10-30