Ерөнхий боловсролын сургуулийн тогооч нарыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна

Ерөнхий боловсролын сургуулийн тогооч нарыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна

“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай” хууль, Засгийн газрын 2020 оны 207 дугаар тогтоолоор батлагдсан “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор сургуулийн тогооч нарыг мэргэшүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Эхний сургалтаар нийслэлийн 18 сургуулийн 25 тогоочийг хамруулсан бол энэ удаагийн сургалтаар 21 аймгийн ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нийт 300 тогоочийг хамруулах бэлтгэл ажлыг ханган сургалт үе шаттай үргэлжилж байна.

Сургалт онолын болон дадлага ажил хэлбэрээр явагдаж, сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөгдөх эрх зүйн орчин, хоолны жор технологи, шим тэжээлийн тооцооллыг боловсруулах, бэлтгэх арга аргачлалд суралцах, дотоод хяналтыг хэрхэн тавьж, хоол хүнсний аюулгүй байдлыг хангуулах талаар мэдээллийг хүргэж, дадлагажуулах ажил хийгдэнэ.

Сургалтыг зохион байгуулснаар ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын тогооч нарын мэдлэг ур чадвар дээшилж, суралцагчдыг эрүүл, шим тэжээллэг хоол хүнсээр хангахад дэмжлэг болох юм.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Ууганбаяр: Нийт 26335 иргэн Монгол Улсдаа иржээ 2020-10-30

ШУА-ийн ерөнхийлөгчөөр Д.Рэгдэлийг батламжлав 2020-10-30

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ 2020-10-30

Агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулав 2020-10-30

Визийн ангилал зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн гадаадын 48 иргэнийг албадан гаргана 2020-10-30

Ерөнхий боловсролын сургуулийн тогооч нарыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна 2020-10-30

“ЧИНГИС ХААН” музейн барилгын ажил 80 хувийн биелэлттэй байна 2020-10-30

Цагдаагийн ахлагч Г.Ширэндэв 26 иргэний амь насыг аварчээ 2020-10-30

Сэрэмжлүүлэг: Малчид, иргэд, тариаланчдын анхааралд 2020-10-30

Гадаад харилцааны яам "Монгол бичгийн сарын аян"-ыг эхлүүлэв 2020-10-30

“Ковид-19“-ын үед Монгол Улсын хариу арга хэмжээг бэхжүүлэхэд ЭМЯ, Европын холбоо, ДЭМБ хамтран ажиллана 2020-10-30