ШУА-ийн ерөнхийлөгчөөр Д.Рэгдэлийг батламжлав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 26-ны өдөр захирамж гарган Дүгэрийн Рэгдэлийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи /ШУА/-ийн ерөнхийлөгчөөр батламжилжээ.
ШУА-ийн Их чуулган энэ сарын 22-нд хуралдан ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиа явуулж ШУА-ийн ерөнхийлөгчөөр Д.Рэгдэлийг улираан сонгосон юм.
ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хуулиар ШУА-ийн ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилдаг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.