Дэлхийг 48 жилийн дараа мөргөх магадлалтай солирыг илрүүллээ
АНУ-ын Хавайн их сургуулийн эрдэмтэд тооцоо судалгаа хийсний үндсэн дээр дэлхийг 48 жилийн дараа мөргөх газрын самарны хэмжээтэй солирыг илрүүлжээ.
Эрдэмтдийн тооцооллоор уг солир 2068 онд дэлхийг мөргөх аж. Солирын хэмжээг эрдэмтэд 365.7 метр гэж тооцоолжээ.
Энэ солир дэлхийд уналаа гэж бодвол цохилтын хүч нь 1.2 сая тон байх бөгөөд зүйрлэвэл Хирошимад 80 мянган удаа бөмбөг хаясантай тэнцэх юм.
Одон орончид уг солирыг 2004 онд илрүүлж байсан бөгөөд дэлхийд аюул учруулж болох солирын жагсаалтад оруулаад байжээ.
Эх сурвалж: The Sun
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.