Филиппинд шуурганы улмаас олон хүн амиа алджээ

Филиппинд шуурганы улмаас олон хүн амиа алджээ

Филиппиний Лузон арлыг “Гони” халуун орны далайн шуурга дайран өнгөрсний улмаас 10 хүн амиа алдлаа гэж тус улсын эрх баригчид мэдээллээ. Шуурганаас үүдэлтэй аадар бороо, хүчтэй салхины улмаас ням гарагт хөрсний гулгалт үүсэж, үерийн гамшиг нүүрлэсэн байна. Мөн олон байшин барилга усанд автжээ.

"Сургуулиудын байр болон бусад байгууламжид 390 мянга орчим хүн түр хоргодож байна" гэж Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын удирдлагууд мэдээлжээ. Түүнчлэн зарим газарт хэт олон хүн хоргодож байгаа тул коронавирусний халдвар тархах эрсдэлтэй байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. 

Мөн “Атсани” нэртэй халуун орны өөр далайн шуурга Филиппиний зүүн хэсэгт хуйлран дэгдэж байгаа бөгөөд хүч нь аажмаар нэмэгдсээр Лузон арлыг пүрэв гарагт дайран өнгөрөх төлөвтэй байна гэж Японы Цаг уурын агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.