ДЭМБ-ын ерөнхий захирал өөрийгөө тусгаарлажээ

ДЭМБ-ын ерөнхий захирал өөрийгөө тусгаарлажээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус коронавирусний халдвартай хүнтэй хавьтсаны улмаас өөрийгөө тусгаарлахаар болсноо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

“Би “COVID-19”-ийн шинжилгээнийх нь хариу эерэг гарсан хүнтэй харилцсан болох нь тогтоогдсон. Миний биеийн байдал сайн байна. Шинж тэмдэг илрээгүй, гэсэн хэдий ч би ДЭМБ-ын протоколын дагуу ойрын өдрүүдэд өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажиллах бодолтой байна” гэж тэрбээр бичжээ. Коронавирусний тархалтыг хязгаарлахын тулд бүх шаардлагыг тодорхой дагаж мөрдөх шаардлагатай байгааг ДЭМБ-ын ерөнхий захирал онцлон тэмдэглэсэн байна.

Коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 46 сая гаруй хүн халдвар авч, 1.19 сая хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.