СБД: Сайжруулсан түлштэй холбоотой судалгааг шинэчлэн гаргана

СБД: Сайжруулсан түлштэй холбоотой судалгааг шинэчлэн гаргана

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижирээр ахлуулсан ажлын хэсэг гэр хороодод ажиллаж байна.

Нийслэл, дүүргийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс сайжруулсан түлш худалдаалах цэгээс хол, бөөний болон жижиглэнгийн цэгүүд байдаггүй, унаа машин явах боломжгүй өндөрлөг газар оршин суудаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сайжруулсан түлшээр хангах нарийвчилсан судалгааг гаргаж, холбогдох ажлуудыг шуурхай зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн.

Ажлын хэсэг дээрх үүрэг чиглэлийн дагуу сайжруулсан түлшний цэг нэмж байгуулах боломжит байршлуудыг хороодын Засаг даргын ажлын алба болон иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан судалгааг нэгтгэх юм. Мөн энэ үеэр түлшээр хангах хангамжийн бааз, дундын агуулах, жижиглэнгийн цэгүүдийн нөөцтэй танилцахын зэрэгцээ, борлуулалтын цэгүүдийг явган хүн зорчих хэсэгт болон автозамын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр байршуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг бүрэн хангах чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байна.

Сүхбаатар дүүрэгт өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний хангамжийн бааз-3, дундын агуулах-13, борлуулалтын-72 цэг байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.