Б.Энхбаяр: Э.Батхүлэгийг томилвол Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчинө
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2020.11.03/ хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Э.Батхүлэгийн танилцуулгыг сонсохоос татгалзаж, хоёр дахь удаагаа "үгүй" гэж хэлсэн билээ. Тэгвэл ирэх долоо хоногийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар нэр дэвшигч Э.Батхүлэгийн нэрийг дахин оруулж ирсэн тохиолдолд яах вэ гэдэг асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас тодрууллаа.
Тэрбээр "Үндсэн хуульд зааснаар Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар томилдог. Ерөнхийлөгч УИХ-д танилцуулахгүйгээр томилох эрхгүй. Хэрэв энэ тохиолдолд Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуулийн Цэц дээр очно. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийг тийм байдалд оруулахгүй байх. Ерөнхийлөгч ч гэсэн Үндсэн хууль зөрчихгүй байх гэж найдаж байна. Нэр дэвшигчтэй УИХ л танилцана гэдэг нь тухайн гишүүд нүүрийг нь харах гээд байгаа асуудал биш. Янз бүрийн ашиг сонирхолтой хүн эсэхийг нь ард түмэнд л танилцуулах гэж байгаа ойлголт юм" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.