БНАСАУ-д олон нийтийн газар тамхи татахыг хоригложээ

БНАСАУ-д олон нийтийн газар тамхи татахыг хоригложээ

БНАСАУ-ын Ардын дээд хурал ард иргэдийг эрүүл амьдрах орчноор хангахын тулд олон нийтийн зарим газарт тамхи татахыг хориглох шийдвэрийг танилцууллаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлжээ.

“Тамхи татахыг хориглох тухай хууль нь БНАСАУ-ын иргэдийн амь нас, эрүүл мэндийг тамхины үйлдвэрлэл, худалдааны хяналтыг чангатгах замаар хамгаалахыг зорьж байгаа юм” гэж “KCNA” агентлаг хууль тогтоох байгууллагын мэдэгдлийг иш татан уламжилсан байна.

Уг баримт бичигт тусгаснаар, улс төрийн, үзэл суртлын боловсролын төвүүд, театр, кинотеатр, анагаах ухааны болон олон нийтийн эрүүл мэндийн байгууламжуудад тамхи татахыг хоригложээ.

БНАСАУ-д тамхины хэрэглээ өндөр байдаг бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, 2013 оны байдлаар эрэгтэйчүүдийн 43.9 хувь нь тамхи татдаг байв.

Мөн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг тамхи угсруулан татдаг гэдгийг олон нийт сайн мэддэг бөгөөд тэрбээр төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гэрэл зургуудад гартаа тамхи барьснаар олонтаа харагдаж байсан юм.

Ташрамд дурдахад, Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийхээр 2019 онд Ханой хотыг зорих үедээ Хятадын өмнөд нутгийн Наньнин хотын төмөр замын буудалд зогсон тамхилж байсан билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр халдварласан тохиолдол 97-оор нэмэгдэж нийт 26732-д хүрэв 2020-11-02

Монгол Улсад Солонгос хэлний сургалтын төслийг өргөжүүлнэ 2020-11-03

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр 118-аар нэмэгдэж нийт 26925-д хүрэв. 2020-11-04

БНАСАУ-д “COVID-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй 2020-11-04

БНАСАУ тусгай хамгаалалтгүй байсан хил дээр мина суурилуулжээ. 2020-11-04

БНАСАУ-д олон нийтийн газар тамхи татахыг хоригложээ 2020-11-05

БНСУ-д халдварын шинэ тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 100 давлаа 2020-11-05

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 145-аар нэмэгдэж нийт 27195-д хүрэв. 2020-11-06

"НЭГ ХОРОМ ЗӨВ ЭРГЭЛТ" Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ 2020-11-06

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 126-аар нэмэгдэж нийт 27553-д хүрэв 2020-11-09

БНСУ-д томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан 101 тохиолдол бүртгэгджээ 2020-11-10