БНАСАУ-д “COVID-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй
БНАСАУ улс орондоо шинэ коронавирусний халдвар огт тархаагүй гэж мэдэгдсэнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ саяхан гаргасан тайлан харууллаа.
“БНАСАУ-д 10 дугаар сарын 29-ний байдлаар 10462 хүнд коронавирусний шинжилгээ хийснээс нэг ч хүнд халдвар илрээгүй байна” гэж ДЭМБ-ын “COVID-19”-ийн нөхцөл байдлын талаарх долоо хоног тутмын тайланд мэдээлжээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, БНАСАУ-д 5368 хүнийг халдвар авсан байж болзошгүй гэж үзээд байгаагийн найм нь гадаадын иргэн ажээ. Мөн 10 дугаар сарын 15-22-нд 161 хүнийг тусгаарлалтаас гаргаснаар ийм хүний тоо 32011-д хүрчээ. Мөн тухайн хугацаанд “эрчимжүүлсэн шалгалтаар” БНАСАУ-ын 846 иргэнийг халдвар авсан байж болзошгүй гэж үзсэн боловч бүгдийнх нь шинжилгээний хариу сөрөг гарчээ.
БНАСАУ улс орондоо коронавирусний халдвар тархаагүй гэж мэдэгдэж байгаа боловч энэ оны эхээр хилээ хааж, хөл хорионы арга хэмжээнүүдээ чангатган халдвартай тэмцэх кампанит ажлыг харьцангуй түргэн шуурхай хэрэгжүүлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn/mn/read/241702
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.