БНАСАУ тусгай хамгаалалтгүй байсан хил дээр мина суурилуулжээ.

БНАСАУ тусгай хамгаалалтгүй байсан хил дээр мина суурилуулжээ.

Улс оронд нь коронавирусээр нэг ч хүн халдварлаагүй хэмээн мэдэгдээд буй БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун халдварт өвчнөөс хамгаалахын тулд шуурхай арга хэмжээ авч буй тухай БНСУ-ын тагнуулын алба мэдэгджээ. Хятадаас халдварласан байж болзошгүй тохиолдлуудыг улс орондоо нэвтрүүлэхгүйн тулд БНАСАУ тусгай хамгаалалтгүй байсан хил дээр мина суурилуулжээ.  

Харин БНСУ-д үйл ажиллагаагаа явуулдаг христийн шашны байгууллагуудын төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, БНАСАУ халдвар авсан өвчтөнүүдээ Хятадтай залгаа хилийн дагуу баригдсан тусгаарлалтын нууц хуаран руу илгээж байна гэжээ. Өвчтөнүүдэд шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байгаагаас гадна хүмүүс өлсгөлөнгийн улмаас нас барж байна хэмээн мөн мэдэгдсэн байна.

Зарим тохиолдолд коронавирусний шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг гэрт нь түгжиж байгаа бөгөөд хоол хүнсийг нь дөхүүлж өгөх ойрын найз нөхөд, хамаатан садан байхгүй бол тэд ч мөн өлсгөлөнд нэрвэгдэнэ хэмээн мөн мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хунтайж Уиллиам дөрөвдүгээр сард халдвар авчээ 2020-11-02

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр халдварласан тохиолдол 97-оор нэмэгдэж нийт 26732-д хүрэв 2020-11-02

Монгол Улсад Солонгос хэлний сургалтын төслийг өргөжүүлнэ 2020-11-03

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр 118-аар нэмэгдэж нийт 26925-д хүрэв. 2020-11-04

БНАСАУ-д “COVID-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй 2020-11-04

БНАСАУ тусгай хамгаалалтгүй байсан хил дээр мина суурилуулжээ. 2020-11-04

БНАСАУ-д олон нийтийн газар тамхи татахыг хоригложээ 2020-11-05

БНСУ-д халдварын шинэ тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 100 давлаа 2020-11-05

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 145-аар нэмэгдэж нийт 27195-д хүрэв. 2020-11-06

"НЭГ ХОРОМ ЗӨВ ЭРГЭЛТ" Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ 2020-11-06

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 126-аар нэмэгдэж нийт 27553-д хүрэв 2020-11-09