Хүнс үйлдвэрлэгчид нийлүүлэлт тасалдахгүй, хомсдол үүсэхгүй гэжээ

Хүнс үйлдвэрлэгчид нийлүүлэлт тасалдахгүй, хомсдол үүсэхгүй гэжээ

Хүнс үйлдвэрлэгч “Талх Чихэр” ХК, “Алтан тариа” ХХК, “Милл Хаус”  ХХК-нийн удирдлагууд хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах, хомсдол үүсэхгүй тул худалдан авагчид сандрахгүй,  тайван байж болно гэжээ.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Болорчулуун нар хүнс үйлдвэрлэгч дээрх компанийн үйлдвэрлэлийн явц, нөхцөл байдалтай танилцах үеэр ийнхүү мэдээлсэн байна.

Коронавирусний халдвар дотооддоо алдаж, хөл хорио тогтоосонтой холбоотой хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт өсөж, үүнийг дагаад түгээлтийн ачаалал нэмэгдэж буйг хүнс үйлдвэрлэгчид хэлжээ.

Дээрх компаниудын хувьд ажилчдын аюулгүй байдалд анхаарч  эрүүл ахуй, хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангаж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг баримталж байна.

Бүтээгдэхүүний нийлүүлэлт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч ажилтан алба хаагчдын тоог олшруулж, уртасгасан цагаар ажиллан, нийслэл болон орон нутгийн иргэдийн хүнсний хэрэгцээг хангаж байгааг хүнсний үйлдвэрийн удирдлагууд онцлов. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Я.Содбаатар: Дотоодод коронавирусээр халдварласан 65 тохиолдол илэрлээ 2020-11-19

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал илт давуу тэргүүлсэн хэвээр байна 2020-11-19

Улаанбаатар хот болон төмөр зам дагуух 5 аймагт коронавирусний халдвар бүртгэгджээ 2020-11-19

БНХАУ-ын нэг хүнд ногдох ДНБ 2025 он гэхэд 25 мянган доллараас давах тооцоо гарчээ 2020-11-19

Тайланд онцгой байдлын дэглэмээ сунгана 2020-11-19

Хүнс үйлдвэрлэгчид нийлүүлэлт тасалдахгүй, хомсдол үүсэхгүй гэжээ 2020-11-19

Халамжийн тэтгэмжийг 81.5 мянган иргэнд олгов 2020-11-19

Маргаашаас эхлэн Эрээнцав төмөр замын боомтыг түр хугацаагаар хаана 2020-11-19

Зөвлөмж: Онлайнаар худалдаа хийхдээ цахим хуудсыг сайтар шалгах хэрэгтэй 2020-11-19

Зөвлөмж: Гэрээсээ орж, гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байх 2020-11-19

“Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II”-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл хийж байна 2020-11-19