Зөвлөмж: Онлайнаар худалдаа хийхдээ цахим хуудсыг сайтар шалгах хэрэгтэй

Зөвлөмж: Онлайнаар худалдаа хийхдээ цахим хуудсыг сайтар шалгах хэрэгтэй

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэдийн дунд цахимаар худалдаа үйлчилгээ авах шаардлага гарч байна. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас цахим худалдааны талаар иргэдэд зориулж зөвлөмж гаргажээ. Үүнд, онлайн худалдааны цахим хуудсаа шалгаж, нягтлах ингэхдээ тухайн хуудсанд байгууллагын тухай танилцуулга байгаа эсэх, холбоо барих утас, факс, байршил нь тодорхой эсэхийг анхаарах шаардлагатай.Тухайн бараа бүтээгдэхүүний буцаалтын нөхцөлтэй танилцах, сэтгэлд нийцээгүйгээс буцаах шаардлага гарвал буцааж болох эсэх, хэн зардлыг нь хариуцах зэргийг захиалагчаас тодруулаарай. Мөн хүргэлтийн хугацаанд анхаарах, хэзээ ирэхийг нь сайтар асуух шаардлагатай гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.