БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 583-аар нэмэгдэж нийт 32,318-д хүрэв.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 11 дүгээр сарын 26-ны 00.00 цагийн байдлаар 583-аар нэмэгдэж нийт 32,318-д хүрэв. Шинээр илэрсэн 583 тохиолдлын 30 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 26950 (+125) иргэн эдгэрсэн бол 515 (+2) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 2,988,046 (+21,641) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 2,900,367 (+21,535) иргэний хариу сөрөг гарч 55,361 (-477) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 4,853 (+456) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.