БНАСАУ-БНХАУ-ын худалдаа 70 гаруй хувиар буурчээ

БНАСАУ-БНХАУ-ын худалдаа 70 гаруй хувиар буурчээ

БНАСАУ шинэ коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд БНХАУ-тай залгаа хилээ хаасны улмаас хоёр талын худалдаа энэ оны эхний есөн сарын хугацаанд 70 гаруй хувиар буурчээ. Солонгосын Олон улсын худалдааны холбооны тайланд мэдээлснээр, хоёр орны экспорт, импорт энэ оны нэгээс есдүгээр сард 530 сая гаруй ам.долларт хүрч буурсан ажээ. БНАСАУ-аас эдийн засгийн хамгийн том түнш рүүгээ хийсэн экспорт 70 хувиар буурч, 46 сая ам.долларт хүрсний зэрэгцээ импортын хэмжээ 73 хувиар буурч, 490 сая ам.долларт хүрсэн байна.

БНАСАУ энэ оны эхэн үеэс БНХАУ-тай залгаа хилээ хаасан бөгөөд улс орондоо коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдэж байгаа юм.
Хоёр талын худалдаа энэ оны тав, зургаадугаар сард түр хугацаанд сэргэсэн боловч Пёньян 10 дугаар сарын 10-нд болох эрх баригч Хөдөлмөрийн намын 75 жилийн ойг угтан долоодугаар сард хилийн хяналтаа чангатгаснаар эргэн буурчээ. Олон улсын худалдааны холбооны тайланд мэдээлснээр, хилийг урт хугацаагаар хаах нь тус улсын эмзэг эдийн засагт олон улсын хориг арга хэмжээнүүдээс илүү хохирол учруулж байгаа ажээ. Мөн Пёньян хилээ хаалттай хэвээр байвал БНАСАУ-БНХАУ-ын худалдаа 2020 онд өмнөх оныхоос 80 хувиар буурах төлөвтэй байгааг уг тайланд тэмдэглэжээ.

Харин БНАСАУ-ОХУ-ын худалдаа энэ оны эхний гурван улирлын хугацаанд өмнөх оны мөн үеийнхээс 15 хувиар өссөн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 583-аар нэмэгдэж нийт 32,318-д хүрэв. 2020-11-26

БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ урагшлуулахад туслахыг уриалжээ 2020-11-26

Хойд Солонгосын гимнастикч 3 метр хашааг давж зугтжээ 2020-11-26

Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана 2020-11-27

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 525-аар нэмэгдэж нийт 32887-д хүрэв 2020-11-27

БНАСАУ-БНХАУ-ын худалдаа 70 гаруй хувиар буурчээ 2020-11-27

БНСУ-ын эрх баригчид иргэддээ нэмж мөнгөн тусламж үзүүлж магадгүй 2020-11-27

БНСУ-д өнөөдрийн байдлаар халдвар авсан 27103 хүн эдгэрч, 516 хүн нас баржээ.  2020-11-27

Хойд Солонгос Өмнөдийн эмийн үйлдвэрүүдэд цахим халдлага үйлдэхээр завджээ. 2020-11-27

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 дугаарт залгасны дараа “4” товчлуурыг дарж гадаадын иргэдийг хариуцсан ажилтантай холбогдож заавар, зөвлөгөө авна уу. 2020-11-28

“Yonhap” агентлагаас зохион байгуулж буй гэрэл зургийн үзэсгэлэнд МОНЦАМЭ агентлаг оролцов 2020-11-28