БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 525-аар нэмэгдэж нийт 32887-д хүрэв
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 11 дүгээр сарын 27-ны 00.00 цагийн байдлаар 525-аар нэмэгдэж нийт 32887-д хүрэв. Шинээр илэрсэн 525 тохиолдлын 44 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 27103 (+153) иргэн эдгэрсэн бол 516 (+1) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 3,009,577 (+21,531) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 2,920,053 (+19,686) иргэний хариу сөрөг гарч 56,637 (+1,276) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 5,268 (+415) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.